СОФИД ФИЛО : Э.Тайлор Балар эртний соёл (Гарчиг)
$gogo_blog_widget_section_ads-header_106445$
$gogo_blog_widget_section_slider-k_106445$

Э.Тайлор Балар эртний соёл (Гарчиг)

Бүлэг I. Соёлын тухай шинжлэх ухаан

Соёл буюу иргэншил. Соёлын үзэгдэлүүд хоорондын зүй тогтолт холбоо. Баримт сэлтийг ангилах хийгээд шүүн хэлэлцэх аргууд. Тогтвортой байдал, өөрчлөлт, санаашралын ачаар бий болдог соёлын дараалсан үе шатуудын холбоо. Энэхүү бүтээлд авч үзэж буй гол судлагдахуунууд.

Бүлэг II. Соёлын хөгжил

Соёл дахь аж үйлдвэрийн, оюуны, улс төрийн хийгээд ёс суртахууны салбар. Соёлын хөгжил нь зэрлэг амьдралаас варвар байдлаар дамжин иргэншсэн амьдрал руу шилжих шилжилттэй үлэмж хэмжээнд давхцаж байдаг. Дэвшлийн онол. Уруудлын онол. Хөгжлийн онол нь эдгээр онолын аль алиныг өөртөө агуулж байдаг, тухайлбал, эхний онолыг гол онол байдлаар, хоёр дахь онолыг хошоод зэргийнх байдлаар агуулдаг. Түүхэн бөгөөд уламжлалт нотолгоог соёлын доод төвшингүүдэд хэрэглэж болохгүй. Нэгэн арьстны салаа салбарууд дахь соёлын янз бүрийн төвшний харьцуулалт. Түүхийн эрт үеийн хамаарах иргэншлийн хязгаарууд. Түүхийн өмнөх үеийн археологи ба иргэншлийн доод шатууд дахь эртний үеийн тухай түүний дүгнэлтүүд. Мегалитийн байгууламж, шон тулгат сууц, гал зуухны үлдэц, булш шарил гэх мэтийн хамт чулуун зэвсгийн үеийн ул мөрүүд нь зэрлэг төлөв байдлын баларлиг бөгөөд даяар түгээмэл шинжийн нотолгоо болдог. Материаллаг соёл дахь дэвшилт хөгжлийн үе шатууд.

Бүлэг III. Соёл дахь хууч үлдэгдэл.

Хууч үлдэгдэл ба мухар сүсэг. Хүүхдийн тоглоом. Хор шартай тоглоом. Зүйр цэцэн үгс. Оньсого.

Бүлэг IV. Соёл дахь хууч эртний үлдэгдэл (төгсгөл хэсэг).

Далдын мэдлэг. Илүү соёлт нийгмүүдээс соёлын төвшин доогуур нийгмүүдэд оноож буй илбэ домын хүчнүүд. Санаануудын холбоон дээр үндэслэсэн илбэ домын үйлдлүүд. Ёр бэлгийн зөн. Урьдчилан дохиолж зөгнөх, урьдчилан тааж хэлэх гэх мэт. Зүүдний тайлбар. Гаруспикаци, скапулиманти, хироманти гэх мэт. Хөзрөөр мэргэлэх гэх мэт. Рабдоманти, дактиломанти, косициноманти гэх мэт. Зурхай. Илбэ домын урт удаан оршин тогтнолыг тайлбарлаж буй сэтгэлгээний дүр төрх. Хууч эртний үлдэгдэл рецидив болдог. Зэрлэг хүмүүсийн соёлоос эх авсан илбэ увидсын үйл варвар нарын иргэншилд үргэлжилж байна, дундад зууны хуучин Европод илбэ увидсын үйл уналтад орсноор сэргэн мандал нь өрнөдөг, илбэ жатга болон түүнтэй тэмцэх арга барилууд соёлын хууч эртний үеэс өвлөгджээ. Спритизм бол илбэ жатгатай нягт холбоо бүхий, соёлын хууч эртний үе шатуудын өв мөн. Тогших, цохих хийгээд бичигч сүнс нар. Агаарт хөөрөх нь. Байдал үзүүлэгч медиум нарын тайзчилал. Хууч эртний үлдэгдлүүдийг судлах пракитик ач холбогдол.

Бүлэг V. Домог зүй.

Хүний сэтгэлгээний бусад бүх илрэлийн нэгэн адил домогзүйн санааны үндэслэгээ нь туршлага юм. Домгуудын лавтай шинжийн талаарх олон нийтийн санаа бодол дахь өөрчлөлт. Домог нь аллегори ба түүх болон хувирсан байдал юм. Домгийг орчин үеийн зэрлэг хийгээд варвар ард түмнүүд дэх бодот оршихуй ба хөгжилд нь судалсан байдал. Домгийн анхдагч эх сурвалжууд. Байгалийг амьдчилж, сүнсжүүлсэн тухай эртний сургаал. Нар, сар, одыг хүнчилсэн нь, усны догшин хуй, шороон шуурга, угалз, солонго, хүрхрээ, өвчин тахал. Домог хийгээд зүйрлэл рүү хандсан аналоги. Бороо, аянга зэргийн тухай домгууд. Домгийг үүсэхэд хэл нөлөөлсөн нь. Материаллаг болон үгэн байдлаар биежүүлж хүнчлэх нь. Домогт хандсан хэлзүйн төрөл зүйл. Домог ба юмсын жинхэнэ нэр. Домгийн зохиомж санаанд харьцуулсан оюуны хөгжлийн зэрэг дэв. Хувилгаадын тухай сургаал. Уран сэтгэмж (фантанзи) ба зохиомол санаа.

Бүлэг VI. Домогзүй (үргэлжлэл)

Байгалийн шидэт домгууд, тэдгээрийн гарал үүсэл, тэдгээрийг тайлбарлах дүрмүүд. Дээд төвшний зэрлэг нийгмүүдийн байгалийн шидэт домгуудыг варвар хийгээд иргэншсэн ард түмнүүдийн ижил төстэй домгуудтай харьцуулах нь. Тэнгэр газар хоёр бол бүх нийтийн эцэг эх мөн. Нар сар хоёр: баатар эр, эсвэл, мангасын залгисан бүсгүй байдалтай нарны хиртэлт ба жаргах нь. Далайгаас босч буй бөгөөд доод тив рүү бууж буй нар. Шөнө үхэл хоёрын ам. Симплегадууд. Тэнгэрийн нүд, Одины нүд, Граий. Нар Сар хоёр бол шидэт домгийн соёлжуулагчид. Сар, түүний тогтворгүй байдал, түүний үе үеийн үхэл ба амилсан нь. Одод, тэдгээрийн үр. Оддын ордууд, домогзүй болон одон оронзүйд тэдгээрийн эзлэх байр суурь. Салхи ба шуурга. Аянга цахилгаан. Газар хөдлөлт.

Бүлэг VII. Домогзүй (төсөөлөл)

Философилог шидэт домгууд. Тэд хуурмаг түүх рүү хувирах нь. Геологийн шидэт домог. Ид шидийн тухай сургаал домогзүйд нөлөөлөх нь. Мич ба хүмүүс хоорондын төрөлслийн тухай шидэт домог. Мич-хүмүүс, сүүлтэй хүмүүс, ойн хүмүүсийн тухай шидэт домгуудын угсаатан судлалын ач холбогдол.Төөрөгдөл, гажуудал, хэтрүүлэг, тухайлбал, үлэмж биетнүүд, одойчууд, ид шидийн амьтдын аж байдалд үндэслэсэн шидэт домог. Фантастик шинжтэй, тайлбарлагч шидэт домог. Домогт түүхэн биехүмүүст хамаарах шидэт домог. Газар орон, хүмүүсийн нэрний тухай этимологи шидэт домог. Овог омог, ард түмэн, улс орнууд зэргийн нэрийн тухай эпоними шидэт домгууд, тэдгээрийн угсаатан судлалын ач холбогдол. Зүйрлэл хийгээд санаануудын хэрэгжилтээр бүтээгдсэн, прагматик шинжийг олсон шидэт домог. Ёгтлол. Ёгт үлгэр. Ерөнхий дүгнэлт.

Бүлэг VIII. Сүнсэнд итгэх үзэл.

Примитив нийгмүүдэд ерөөсөө шашны ойлголтууд байдаг. Шашны ойлголтыг үгүйсгэх нь ихэнхдээ төөрөгдөл, буруу ойлголт болдог. Шашны минимумыг тодорхойлох нь. Энд сүнсэнд итгэх үзэл хэмээн нэрлэгдсэн сүнслэг амьтдын тухай сургаал. Сүнсэнд итгэх үзэл байгалилаг шашны онцлог мөн болох тухай. Амин сүнсний тухай сургаал, бусад сүнсний тухай сургаал гэсэн хоёр хуваагдал. Сүнсэнд итгэх үзэл. Амин сүнсний тухай сургаал, примитив нийгмүүдэд түүний дэлгэрсэн байдал ба тодорхойлолт. Сүнс нар буюу хий үзэгдлийг тодорхойлох нь. Амин сүнсний тухай сургаал нь эдүгээ биологийн хүрээнд, багтаж байгаа, тухайлбал, амьдрал ба үхэл, эрүүл мэнд ба өвчин, нойр ба зүүд, хөөрөл онгод ба хий сүг зэрэг үзэгдлийг тайлбарлах үүрэг зорилго бүхий балар цагийн философийн оноллог төсөөлөл мөн. Амин сүнс нэр болон байгаль язгуураар сүүдэр, цус, амьсгалтай харьцах нь. Амин сүнснүүдийн хуваагдал ба олонлог байдал. Амин сүнс бол амьдралын учир шалтгаан мөн. Амин сүнс хуурмаг байдлаар эзгүй байсны дараа биед буцаж ирэх нь. Хөөрөл онгод, нойр буюу хий үзэгдлийн үеэр амин сүнс биеийг орхидог явдал. Унтаж байгаа болон онгодтой харилцаж буй хүмүүсийн амин сүнс түр эзгүй байх онол. Амин сүнс нар бусад амин сүнсний орноо очдог тухай онол. Үхэгсдийн хий үзэгдэл амьд хүмүүст үзэгдэх нь. Үхэгсдийн хий үзэгдэл ба орлогчид. Амин сүнс биеийн хэлбэрийг хадгалдаг бөгөөд түүний хамт гэмтдэг. Сүнснүүдийн дуу хоолой. Амин сүнс нь ямар нэгэн биет зүйл л мөн болох тухай ойлголт. Эхнэр, албат зарц нар оршуулгын өргөс тахил үйлдсэнээр амин сүнс нар бусдын ирээдүйн амьдралд алба хаахаар явдаг. Амьтдын амин сүнс нар, тэдгээрийг оршуулгын өргөл тахилаар өөр нөгөө ертөнц рүү илгээх нь. Ургамлын амин сүнс. Юмсын амин сүнс нар, тэдгээрийг оршуулгын өргөл барьцаар нөгөө ертөнц рүү илгээх нь. Юмсын амин сүнс нарын тухай балар цагийн сургаал санааны тухай эпуркурч онолтой харьцах нь. Балар эртний биологи дахь эфир шинжтэй амин сүнснээс эхлээд орчин цагийн шашны номлолын биет бус амин сүнс хүртэлх амин сүнс нарын тухай сургаалын түүхэн хөгжил.

Бүлэг IX. АНИМИЗМ (үргэлжлэл).

Үхлийн дараа амин сүнс орших тухай сургаал. Түүний гол салбарууд, жишээ нь, амин сүнс нарын шилжин суурьшил ба хойт насны амьдрал.Амин сүнсний шилжин суурьшил, тухайлбал, хүн буюу амьтдын дүрээр дахин төрөх, ургамал болон амьгүй юмс руу шилжин орох явдал. Биет сүнсээр амилах тухай сургаал зэрлэг хүмүүсийн шашинд сул илэрдэг. Хойтын амьдрал, жишээ нь, примитив нийгэмлэгүүд дэх хаа сайгүй биш боловч ерөнхий шинжтэй шүтлэг бишрэл. Хойтын амьдрал бол үхэшгүй мөнх байдал биш, харин оршихуйн даруй үргэлжлэл мөн. Амин сүнсний хоёр дахь үхэл талийгаачийн хий үзэгдэл газар дэлхий дээр, ялангуяа оршуулаагүй биеийн орчимд үлддэг. Хэврэг хүүр биед хий үзэгдэл татагдах нь. Үхэгсдэд зориулсан ёслол баярын үйл.

Бүлэг Х. АНИМИЗМ (ҮРГЭЛЖЛЭЛ).

Амин сүнс үхэгсдийн орон руу тэнүүчлэх нь. Явж одсон амин сүнсний газар орныг амьд хүмүүс эргэх нь. Эдгээр домог нар жаргахын шидэт домгуудтай холбогдох нь, тухайлбал, үхэгсдийн орон өрнө зүгт байдаг гэх төсөөлөл. Балар цагийн болон иргэншсэн теологид хэрэглэгддэг шашны ойлголтууд сүнс нарын оронд очсон тухай ярианд хэрэгжсэн нь. Хойтын амьдралын орон газар. Газар дэлхий дээрх түүний алслагдсан хязгаарууд. Дэлхийн диваажин, амгалангийн арал. Газрын доод тив. Тамын орон ба Шеол. Нар, Сар, Одод. Тэнгэр. Тийм орон газарт (байршил) итгэх сүсэг бишрэлийн түүхэн өрнөл. Хойтын амьдралын шинж чанар. Оршихуй үргэлжлэх тухай анхдагч шинжтэй болох нь илэрхий, онол примитив нийгэмлэгүүдэд илүүтэй хамаарна. Шилжилтийн онолууд. Илт үүсмэл шинжтэй үйлийн үрийн онол соёлт ард түмнүүдэд илүүтэй хамаарна. Дээд соёлд хөгжиж байгаа ёс суртахууны ачлалын тухай сургаал. Зэрлэг төлөв байдлаас орчин үеийн иргэншил хүртэлх хойтын амьдралын тухай сургаалуудын ерөнхий тойм. Хүмүүн төрөлтний мэдрэмж хийгээд үйлдлийн дүр байдалд үзүүлсэн практик нөлөөлөл.

БҮЛЭГ XI. АНИМИЗМ (ҮРГЭЛЖЛЭЛ).

Анимизм амин сүнс нарын тухай сургаалаас сүнс нарын илүү өргөн сургаал руу хөгжсөнөөр байгалийн шашны философи болдог. Сүнс нарын тухай ойлголт нь амин сүнс нарын тухай төсөөлөлтэй төстэй бөгөөд түүнээс урган гарсан нь илэрхий. Шилжилтийн төлөв байдал, өөрөөр хэлбэл, сайн ба муу санаат шулам руу шилжиж буй амин сүнс нарын цуваа. Үхэгсдийн сүүдрийг тахин шүтэх нь. Сүнс нар хүмүүс, амьтан, ургамлын бие рүү, мөн амьгүй юмс руу орж суух тухай. Албин туссан хүнд муу ёрын сүнс орж суух нь өвчин хийгээд мэргэ төлгийн шалтгаан болох тухай. Фетишизм. Өвчин үүсгэгч сүнс нар орж суух нь.Биеийн түр зуурын үлдэгдэлд хоргодож буй сүнс нар. Сүнсээр үүсч, ямар нэг юманд биежиж, түүнтэй холбоотой байж, түүгээр дамжин нөлөөлдөг фетишийн тухай. Орчин үеийн шинжлэх ухаан дахь фетишизмийн аналогиуд. Чулуу болон модны өөдсийг тахин шүтэх нь. Онгон шүтлэг. Орчин үеийн хэлэн дэх анимист шинжтэй хэвшмэл хэллэгийн үлдэгдлүүд. Байгалийн тухай анимист сургаалын мөхөл

Бүлээг XII. АНИМИЗМ (ҮРГЭЛЖЛЭЛ).

Сүнс нар бол байгалийн үзэгдлүүдийн хүн төрхт шалтгаанууд мөн. Сайн санаат, эсвэл, муу санаат суу билэг байдлаар хүний хувь заяанд нөлөөлөгч, бүхнийг нэвтрэгч сүнс нар. Зүүд болон далдыг харах явдалд үзэгдэгч сүнс нар, тухайлбал, хар дарсан зүүд, гэрийн бугууд, эмэгчин төрхтэй муу ёрын хүчнүүд (инкуб ба суккуб нар). Цус сорогчид. Хий үзэгдэл харах. Галд хөөгдөх харанхуйн сүнс нар. Амьтдад үзэгддэг, ул мөрөөр нь олж илрүүлдэг сүнс нар. Бие болдог шинжийг тээгч сүнс нар. Хамгаалагч-сүнс нар ба гэрийн сүнс нар. Байгалийн сүнс нар. Тэдгээрийн тухай сургаалын хөгжил. Галт уул, усны эргүүлэг, хадан цохионы сүнс нар. Усны шүтлэг, тухайлбал, худаг, гол горхи, нуур зэргийн сүнс нар. Модны шүтлэг. Модонд хувилсан буюу тэнд амьдрагч сүнс нар, шугуй болон ойн сүнс нар. Амьтдын шүтлэг. Шууд, эсвэл, бурхдын хувилгаан байдлаар шүтлэгийн зүйлс болдог амьтад. Онгон шүтэх ёс. Могойн шүтлэг. Зүйл бурхад. Анхдагч дүр-архетипүүдийн тухай санаанд хандах тэдгээрийн харилцаа.

БҮЛЭГ XIII. АНИМИЗМ (ҮРГЭЛЖЛЭЛ).

Политеизмын дээд бурхад. Бурхдад оноосон хүний шинж.Сүнслэг зиндааны дээд хүмүүс. Политеизм. Соёлын дээд ба доод шатан дахь түүний хөгжлийн явц. Бурхадыг утга холбогдол ба чиг үүргүүдийнх нь тухай ерөнхий ойлголтуудтай уялдуулан ангилсан байдал. Тэнгэрийн бурхан. Борооны бурхан. Аянгын бурхан. Салхины бурхан. Газрын бурхан. Усны бурхан. Далай тэнгисийн бурхан. Галын бурхан. Нарны бурхан. Сарны бурхан.

БҮЛЭГ XIV. АНИМИЗМ (ТӨГСГӨЛ).

Байгаль ба хүний амьдралын өрнөлийг захирч байгаа аугаа их бурхдын ангийг политеизм хамаарч байдаг. Хүүхэд төрөхийг даадаг бурхан. Газар тариалангийн бурхан. Дайны бурхан. Үхэгсдийн бурхан. Анхны хүн бол бурхан төрхт хуланц эцэг мөн болох тухай. Дуализм. Примитив нийгэмлэгүүд дэх түүний анхдагч бөгөөд ёсзүйн бус шинж, соёлын цаашдын өрнөл дэх түүний хөгжил. Сайн ба муу бурхан. Бурхны дээд эрх мэдлийн тухай сургаал нь монотеизмд ойртдог боловч түүнээс ялгаатай. Примитив нийгмүүд дэх янз бүрийн хэлбэртээ байгаа дээд бурхны тухай ойлголт. Түүний утга холбогдол. Политеизмын тогтолцоонд нэмэлт болж, анимист философийн бүтээгдэхүүн болох нь. Дээд үндэстнүүд дэх түүний үргэлжлэл ба хөгжил. Шашны философи болох анимизмын ерөнхий тойм.

БҮЛЭГ XV. ЗАН ҮЙЛ БА ЁСЛОЛ ҮЙЛ.

Шашны зан үйлүүд. Тэдгээрийн практик болон бэлгэдлийн утга холбогдол. Мөргөл залбирал. Соёлын доод шатнаас дээд шат хүртэлх энэ зан үйлийн тасралтгүй хөгжил. Өргөл тахилын үйл. Бэлэг сэлтийн тухай анхны онол ёслол хүндэтгэл хийгээд найр тавих онолууд руу шилжих нь. Бурхан өргөл тахилыг хүлээн авдаг арга зам. Өргөл тахилыг сүр хүчнүүд, фетиш-амьтад болон тахилчдад материаллаг байдлаар өргөх нь. Бурхан буюу онгод өргөл тахилын юмсыг хэрэглэх нь. Цусан өргөл. Галаар дамжуулан өргөл тахил өргөх нь. Тамхи татах, үнэртний утаан өргөл. Сүнсээр дамжуулах нь. Өргөл тахилыг амин сүнс хэрэглэх ба дамжуулах нь. Өргөл тахил үйлдэх сэдэл шалтгаан. Бэлэг сэлтийн онолоос алдаршуулан хүндэтгэх онол руу шилжих нь. Утга холбогдол багатай бөгөөд ёс төдий өргөл. Өргөлийн найр цэнгүүн. Найр тавих онол. Хүүхдээр өргөл өргөх. Өргөл тахилын үйл дэх орлуулга. Бүхлийн оронд хэсгийг, дээд амьтны амины оронд доод амьтны амийг өргөх. Ижил төсөөтэй өргөл. Орчин үеийн ард түмний сүсэг бишрэл болон шашин дахь өргөл тахилын үлдэгдлүүд. Мацаг бол онгодоор хий үзэгдлийг дуудах хэрэгсэл мөн. Нийгмийн хөгжлийн түүхэн дэх мацгийн хэлбэрүүд. Онгодыг дуудахад зориулсан эмийн зүйлс. Шашны зорилгоор үүсдэг муужрал хийгээд унах тусах явдал. Дорно хийгээд өрнө зүг рүү хандах нь. Нарны шидэт домог болон нарны шүтлэгт харьцах энэ зан үйлийн харилцаа. Оршуулга, мөргөл залбирал болон сүм дуган босгох үед дорно болон өрнө зүг рүү хандан айлтгах нь. Гал болон усаар ариусгах үйл. Материаллаг ариусгалаас бэлгэдлийн ариусгал руу шилжих нь. Амьдралын янз бүрийн тохиолдолтой холбогдох түүний харилцаа. Примитив нийгмүүд дэх ариусгал. Цус гаргаж, эсвэл, буюу үхэгсдэд хүрч бузартсан хялхас, эмэгтэйчүүд болон хүмүүсийг ариусгах нь. Соёлын дээд шатуудад хэрэглэгдэж буй шашны ариусгал.

Ерөнхий дүгнэлт

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null