СОФИД ФИЛО
$gogo_blog_widget_section_ads-header_106445$
$gogo_blog_widget_section_slider-k_106445$

Маш олон нийгэмд үхлийн тухай хувь бодгалийн хүчин зүйлсийн ямар ч хольцгүй цэвэр нийгмийн гарал үүсэл бүхий албадмал санаа нь оюуны болон биеийн гэмтэл учруулах, тийм байдлаар бодгалийн ухамсар хийгээд биед нөлөөлөх чадвартай, энэ нь төдөлгүй гаднын, эсвэл, ил мэдэгдэх ямар ч гэмтэлгүйгээр түүнийг үхэхэд хүргэдэг... Шалтгаан нь ямар байхаас үл хамааран бүр африкчуудтай харьцуулахад австрали хүний бие организм нь шарх даах, эдгэрэх чадвараараа онцгой ялгарч байдаг. Хүүхдээ төрүүлснээс хойш хэдэн цагийн дараа эх нь босч алхаж эхлээд өдөр тутмын ажилдаа шууд л ордог. Бие дээрх аймшигтай гүн шарх нь даруй аньж эдгэрдэг. Зарим овогт эмэгтэй хүн, эсвэл, идэр залуу хүн хугарсан гарыг зөөлөн (холтсон) чигийн тусламжтайгаар маш хурдан эдгээх бөлгөө... Өөрт шарх учруулсан жадыг хараал жатгатай байсан хэмээн бодгаль итгэх аваас өчүүхэн шарх байсан ч л эдгэрэх ямар ч боломжгүй юм. Хэрэв тэр ямар нэг эрхтнээ гэмтээсэн бол, зөрчсөн дүрэм горимтойгоо эвлэрч найрссан тэр өдрөөс л түргэн гэгч нь эдгэрч эхэлдэг гэх мэт. Иймэрхүү маягаар биед нөлөөлөх санаалаг зүйлийн дээд зэргийн нөлөөлөл ямар ч шарх сэвгүй тохиолдлуудад ч бүр илүү мэдрэгддэг нь илэрхий юм.

 Дэлгэрэнгүй»

Номын багшийнхаа нэгэн сонирхолтой онолын өгүүллийг орчуулан толилуулж байна.

Ертөнцийн тухай сонгодог бус шинжлэх ухааны зураглалын

философи утга

- Вопросы философии, 2013, №1

Энэхүү өгүүлэлд сонгодог бус үеийн (XIX зууны эцэс XX зууны эхний хагас) шинжлэх ухааны үндсэн дэд системүүдийг (байгалийн ухааны, математикийн болон нийгэм-хүмүүнлигийн ухааны салбар мэдлэгийг) нэгтгэж байгаа суурь зарчмуудыг авч үзнэ. Эдгээр суурь зарчим нь нийлбэр дүндээ ертөнцийн тухай бүхэл бүтэн төсөөллийг өгч, улмаар, түүний тухай шинжлэх ухааны зураглалыг бүрдүүлдэг. Ертөнцийн тухай сонгодог бус шинжлэх ухааны зураглалын зарчмууд нь рациональ ба иррациональ зүйлийн нэгдэл, учир шалтгаацлын магадлалт статистик шинж, шинжлэх ухаанч үндэслэл бүхий эволюционизм, системлэг байдлын механик бус хэв маяг, харьцангуй чанар ба энергетизм юм. Ертөнцийн тухай сонгодог бус зураглалын зарчмууд байгалийн ухаан, математик болон нийгэм-хүмүүнлигийн ухааны төлөөлөгчдийн философи арга зүйн судалгаануудыг задлан шинжилснээр тодордог билээ.

 Дэлгэрэнгүй»

Сонгодог бус шинжлэх ухаан хэмээх ойлголтыг шинжлэх ухааны өөрийнх нь төлөөлөгчид ч, бас шинжлэх ухааны философийн хүрээний мэргэжилтнүүд ч хэрэглэдэг. Энэхүү ойлголтын тайлбар нь тун олон янз байна. Энэ өвөрмөц үзэгдлийн эргэцүүлэлтэй холбогдон орчин үеийн шинжлэх ухааны философид тулгардаг асуудлуудыг явц далимд тэмдэглээд, сонгодог бус шинжлэх ухааныг тодорхойлдог ойлголтуудын хүрээг илрүүлэн, түүний (сонгодог бус шинжлэх ухааны) хамгийн утга холбогдол бүхий тайлбаруудыг тодруулахыг бид зорьж байна.

 Дэлгэрэнгүй»
Энэхүү өгүүлэлд шинжлэх ухааны хөгжил дэх нэн шинэхэн үеийг авч үзлээ. Энэ бол сонгодог бусын дараахи шинждэх ухаан юм. Тус ойлголтыг орчин үеийн шинжлэх ухааны философид оруулж ирэх үндэслэл хийгээд зайлшгүй шаардлагыг зохиогч задлан шинжилж байна. Сонгодог бусын дараахи үе шат нь шинжлэх ухааны хөгжил дэх хувьсгалт шинжтэй өөрчлөлттэй холбоотой.  Дэлгэрэнгүй»

М.Мосс Мэдрэмж сэтгэлээ заавал илэрхийлэх ёсон

2017 оны 11-р сарын 13 Нийтэлсэн Хулуд Ж.Отгонбаяр
Энэхүү товч илтгэл Ж. Дюмагийн* “Нулимсны тухай асуудалд” хэмээх бүтээлтэй, мөн энэ бүтээлтэй холбогдуулан надаас түүнд илгээсэн тэмдэглэлтэй холбоотой. Нулимсыг заавал байдлаар ёс суртахуунаар захирамжлан ашигладаг онцгой тархмал ёсон руу би түүний анхаарлыг хандуулж билээ. Тухайлбал, нулимс нь мэндчилгээний хэрэгсэл болдог. Үнэндээ, бид энэ зан үйлийг хүй нэгдлийн үеийн хэмээн нэрлэж тогтсон ард түмнүүдэд, ялангуяа Австрали, Полинезид маш олонтоо олж харна. Хойд ба Өмнөд Америкт энэ зан үйлийг судалсан Фридеричи түүнийг Tranengrussбуюу “нулимсаар ёслох” хэмээн нэрлэхийг санал болгожээ.
 Дэлгэрэнгүй»

Алберт Эйнштейн Рабиндранат Таагүр хоёрын яриа

2017 оны 10-р сарын 29 Нийтэлсэн Хулуд Ж.Отгонбаяр

Эйнштейн – Та ертөнцөөс ангид орших бурханд итгэдэг үү?

Таагүр – Ертөнцөөс ангид биш бурханд итгэдэг. Хүний эцэс төгсгөлгүй бие хүн нь орчлон ертөнцийг танин барьдаг. Хүний бие хүний хувьд танин баригдашгүй юу ч байх боломжгүй. Энэ нь Орчлонгийн үнэн болбоос хүнлэг үнэн байдаг гэдгийг нотолж байна. Би санаагаа тайлбарлахын тулд шинжлэх ухааны нэгэн баримтыг ашиглая

 Дэлгэрэнгүй»

Брутян Г.А /Ереван/ Сепир-Уорфын таамаглалын тухай

2017 оны 10-р сарын 29 Нийтэлсэн Хулуд Ж.Отгонбаяр
Эдуард Сепирын айлдсан нэгэн алдартай зарчмын санаа бол “Бодот ертөнц нь тухайн бүлэг хүмүүсийн хэлний хэм хэмжээний үндсэн дээр үлэмж хэмжээнд ухамсаргүй байдлаар бүтэж илэрхийлэгдэж байдаг... Юутай ч атугай, манай нийгэм дэх хэлний хэм хэмжээ нь тухайн хэлбэр байдлаар илэрхийлэхийг урьдчилан шаардаж байдгийн ачаар л бид аливаа үзэгдлийг харж, сонсож, мэдэрч байдаг” гэсэн явдал юм Дэлгэрэнгүй»

Ширээн дээрх “бичээсийн” тухай эргэцүүлэл

2017 оны 10-р сарын 29 Нийтэлсэн Хулуд Ж.Отгонбаяр

Бидний энэхүү илтгэлийн зорилго нь энд өгүүлэх нөхцөл байдлаас гарах арга зам, гарцыг хатуу зааж өгөхөд бус, харин уг асуудлыг Зигмунд Фройдын санал болгосон онолын үүднээс авч үзэж, тайлбарлаж болох юм гэсэн санааг хөндөхөд оршиж байгаа болно.

Философи сэтгэлгээний түүхэн хөгжлийг нэгэн бүхэл болгон авч үзвэл түүний гол цөм нь хүний мөн чанар, оршихуйн утга учрын тухай асуудал байдаг билээ. Нэг ёсондоо энэ бол үе үеийн суут сэтгэгчдийн оюуны бяд хүчийг сорьж шалгасан мөнхийн шинэ асуудал юм.

 Дэлгэрэнгүй»

Х.Ортега-и-Гассет Шинэ шинж тэмдгүүд

2017 оны 10-р сарын 27 Нийтэлсэн Хулуд Ж.Отгонбаяр

Соёлын хувьд боловсорсон хүмүүс, тэр ч байтугай, тааламжтай хөг аялгуунд хамгийн шийдвэртэйгээр хөл нийлүүлдэг хүмүүс ч гэсэн, ялгаагүй, энэ шинэ урлагийг хүлээн авч чадахгүй. Шалгаан нь тун энгийн, тэд яагаад ч энэ урлагийг ойлгохгүй.Энэ урлаг хуучнаас нь бүр сайн, эсвэл бүр муу мэт санагдаж байгаань тэдний хувьд хүлээн авахгүй байх шалтгаан биш ээ. Тэдний хувьд энэ нь ерөөсөө л урлаг биш, тийм ч учраас, тэд үүнийг бүх Европ, Америк даяар өөгшүүлэн сүлжээ болон дэлгэрсэн ямар нэгэн аварга их элэглэл мэтээр айхавтар хардаж сэрддэг.

Үүнийг хүмүүсийн үе хоорондын зайлшгүй хагарлаартайлбарлах нь хамгаас хялбар байхсанж. Гэхдээ уран сайхны хөгжлийн өмнөх үе шатуудад арга маягийн өөрчлөлтүүд хичнээн гүнзгий (романтизмын нөлөөгөөр неоклассик таашаал мэдрэмжэвдэрсэн тухай санацгаах) байсан ч, ямагт гоосайхны шинэ зүйлсийн ерийн сонголтоор хязгаарлагдаж байлаа. Гоо сайхны тааламжит хэлбэрүүд байнга солигдож ирлээ.

 Дэлгэрэнгүй»

В.А. Моисеев Зүүнгар хаант улс ба казакууд (XVII-XVIII зуун)

2017 оны 10-р сарын 27 Нийтэлсэн Хулуд Ж.Отгонбаяр
“Дундад Ази дахь сүүлчийн том нүүдэлчин улс”1 болох Зүүнгар хаант улстай харилцаж байсан түүх бол дундад зууны хожуу үе дэх Төв Азийн олон улсын харилцааны хамгийн тулгамдсан асуудлын нэг билээ. Хоёр зууны туршид тэдний хооронд өрнөсөн шаргуу тэмцэл нь Казакийн болоод Зүүнгар хаант улсын дотоод гадаадад улс төрийн байдалд, мөн Дундад болон Төв Азийн овог аймгийн хийгээд төрийн бусад байгууламж, Манж Чин улс, Оросын эзэнт гүрний улс төрийн бодлогод асар их нөлөө үзүүлэв. Зөвлөлтийн үеийн ч, мөн хувьсгалын өмнөх үеийн түүх бичлэгт ч, түүний дотор Казакстаны түүх бичлэгт энэ асуудлыг тусгайлан судалсан судалгаа одоо хэр нь бараг үгүй байна2. Эдгээр нүүдлийн нийгэмлэгийн өөр хоорондын харилцааг гүнзгий судлахгүйгээр тэдгээрийн гадаад улс төрийн харилцааны түүх, Төв Ази дахь олон улсын харилцааны системд эзэлсэн байр суурь болон гүйцэтгэсэн үүргийг нь төдийгүй, бас эдгээр төрийн тогтоц байгууламж дахь эрх баригч ангиудын дотоод улс төрийн бодлогыг сэргээн тогтоох, утга соёлын олон бүрдэл элемент зэргийг ойлгох хийгээд тайлбарлах боломжгүй юм.
 Дэлгэрэнгүй»

Лео Штраус Сонгодог боловсрол гэж юу вэ?

2017 оны 10-р сарын 27 Нийтэлсэн Хулуд Ж.Отгонбаяр
Сонгодог боловсрол1 гэдэг  нь соёлд суралцах, эсвэл, соёлын төлөөх сургалт юм. Сонгодог боловсролын эцсийн бүтээгдэхүүн  нь соёлт хүмүүн байх билээ.  Соёл (Cultura) гэдэг үг анх газрыг боловсруулж эдлэх гэсэн утгатай байв. Өөрөөр хэлбэл, газар болон түүний үр шимийг боловсруулах, унаган төрхөд нь нийцүүлэн газрын төлөө санаа тавих явдал байсан аж. “Соёл” гэдэг үгийн өнөөгийн үүсмэл утга нь оюун ухааныг боловсруулах, түүний язгуур чанарт тохирох төрөлх чадварыг сайжруулах хийгээд хадгалж хамгаалахад оршиж байна. Газар нь боловсруулагч хүмүүсээ үгүйлж байдгийн адил оюун ухаанд ч багш нарын үүрэг нэн чухал. Гэхдээ багш байх гэдэг фермер болох лугаа адил тийм ч хялбархан биш ээ. Багш нар бол өөрсдөө сурагчид юм, сурагчид ч байх ёстой. Гэхдээ энд эцэс төгсгөлгүй ухралт байж болохгүй, нэг үгээр хэлэхэд, эцсийн дүндээ хувь тухайдаа суралцагч байхаа больсон багш нар л байх ёстой. Сурагч байхаа больсон эдгээр багш бол суут ухаантнууд, эсвэл, нэн чухал асуудал дахь хоёрдмол байдлыг таягдан хаях тавилан бүхий сод сэтгэгчид билээ. Тийм хүмүүс хэтэрхий цөөхөн заяадаг. Бид тэдний хэнтэй нь ч лекцийн танхимд таарахгүй байх магадлалтай. Бид ерөөсөө тэдний хэнтэй ч, хаана ч эс уулзаж мэднэ. Хэрэв ямар нэгэн үед ядаж нэг тийм хүн амьдарч байвал их аз завшаан болох юм. Аливаа бүх практик зорилтыг шийдвэрлэхийн тулд хичнээн чадварлаг сурагчид байлаа ч гагцхүү аугаа их номыг унаалан, цаашид сурагч байхаа больсон тэдгээр багш нар, суут их сэтгэгчид рүү хүрэх боломжтой билээ. Тэгэхээр, сонгодог боловсрол нь тэдгээр сэтгэгчийн бүтээн туурвиж өвлүүлсэн гайхамшигт их номыг зохих оролдлого мэрийлттэйгээр судлах явдал юм, энэ бол туршлага илүү сурагчид нь туршлага багатайдаа, түүний дотор эхлэн суралцагч нартаа туслаж буй судалгаа аж.
 Дэлгэрэнгүй»

Р.Барт Зохиогчийн үхэл

2017 оны 10-р сарын 27 Нийтэлсэн Хулуд Ж.Отгонбаяр
      Бальзак “Сарразин” тууждаа эмэгтэй хүний дүрд хувилж хувцасласан тайганы тухай хүүрнэхдээ ийм нэгэн өгүүлбэр бичсэн байх, “Тэрбээр гэнэт уулга алдан цочсон, жигтэй хачин маяг үзүүлсэн, байнга түгшсэн, шалтаг учиргүй ширүүн үглэсэн, гаажтай гэгч нь аашилж баашилсан, сэтгэл татам нарийн мэдрэмжтэй яг л эмэгтэй хүн байв”. Хэн тэгж өгүүлнэ вэ?
 Дэлгэрэнгүй»

А.В. Бурдуков Захидлууд

2017 оны 10-р сарын 21 Нийтэлсэн Хулуд Ж.Отгонбаяр

Насны наран хэвийх тийш хандахад, би Монгол орон болон монгол судлалтай холбоо бүхий өөрт буй бүх баримт сэлтээ эмхлэн цэгцэлж, эрдэм шинжилгээний байгууллагуудын гар бичмэлийн санд өгөхөөр бодох болов. Эдгээр баримт сэлт ирээдүйн монгол судлаачдад хэрэг болно хэмээн найдсаны учир тийн бодох бөлгөө.

Тэгээд хувийн танилууд байсан, эсвэл, олон жилийн туршид би захидал бичгээр харилцсан эрдэмтэд-монгол судлаачдын өөрт хадгалагдан буй захидлуудыг эмхлэхээс ажлаа эхлэж байна. Эдгээр захидал монгол судлалын салбар дахь эрдэмтдийн үйл ажиллагааг, бас монгол судлалд хүсэл сонирхлоо илэрхийлэн байсан орон нутгийн хүмүүст тэдний зүгээс хандсан харилцааг ямар нэг хэмжээнд тусгаж байгаа бөгөөд тэр үеийн Монгол оронд өрнөсөн үйл явдлуудын тухай, мөн тэдгээрт хандсан эрдэмтдийн байр суурийн талаар тодорхой хэмжээнд өгүүлж буй юм.

 Дэлгэрэнгүй»

Хүүхдэд зориулсан философи хэмээх номын тухай

2017 оны 10-р сарын 21 Нийтэлсэн Хулуд Ж.Отгонбаяр

Энэхүү ном бол дунд сургуулийн сурагчдад философийн мэдлэг олгох, философи сэтгэлгээ төлөвшүүлэхэд чиглэсэн “Сурагчдад зориулсан философи” хэмээх олон улсын хөтөлбөрийн тайлбар, тодруулга, практикт хэрэглэх аргачлал юм.

Уг хөтөлбөр боловсролын чиглэлийн олон улсын нэр хүнд бүхий байгууллага (ЮНЕСКО, Европын парламентын боловсролын комисс, АНУ-ын боловсролын яам г.м.)–аас өндөр үнэлгээ авсан бөгөөд хориод жилийн туршид янз бүрийн улс орнуудад туршигдсаар өнөөдөр олон улсын хэмжээний хөтөлбөр болж боловсорчээ.

Түүнийг профессор М.Липман, профессор Э.Шарп тэргүүтэй олон эрдэмтэд санаачлан боловсруулж, Хүүхдийн философи сэтгэлгээг хөгжүүлэх Хүрээлэн (АНУ, Монтклер)-д бэлтгэн гаргасан байх бөгөөд одоо олон оронд, түүний дотор ОХУ-д хэрэгжиж байна. “ХХ зууны Боловсролын” хүрээний тулгуур асуудлууд, сургалтын арга технилоги болон философийн боловсролын хөгжлийн (философийн боловсрол олгох) чиг хандлагыг ойлгоход энэ хөтөлбөр тус нэмэр болох юм.  Дэлгэрэнгүй»

...Тэгэхээр, хүнт орчлонгийн нэгдмэл байдлыг үндэс болговоос чухамдаа тэр цагт байгаль хүн хоёр болбоос эх үр хоёр. Эвийн цавуу шиг биш юм аа гэхэд, тун ойр, шууд, дотно харилцаатай байсан болой. Энэ харилцаа аажмаар дам шинжийг олжээ. Мөн түүнчлэн зэрлэг хүн овгийнхоо нэгдмэл шууд харилцаанаас тусгаарлагдаагүй байв. Эдгээр шууд харилцаа нь ураг барилдлагын харилцаа утгажихын хэрээр энэ амьдрал басхүү дам шинжийг олсоор байлаа. Ийнхүү утгажих урт удаан хугацаанд эртний хүний дотоод, иррациональ бодит ертөнцөд нь эргэлт гарч, зүйрлэн хэлэхэд, “ад шүглэж”, ухамсар хэмээх ер бусын, бүр ёрын ч гэмээр бүтэц анх тэмдэгрэн тэрлэж биежихийн хэрээр дээрх ангал зааг, дам харилцаа улам бүр гүнзгийрчээ.

Өөрөөр хэлбэл, хүн гадаад ертөнцтэйгөө ангал заагтай болж, “завсар орохын” сацуу дотоод нийлэг сэтгэлд нь ч ан цав гарч, “ангалзаж” эхэлжээ. Тодруулбал, ухамсар, оюун ухаан анх хүн төрөлхтөнд ирэхдээ сод их гэрэл гэгээ, тэнгэрлэг гэгээн муза нарын төрхөөр залраагүй, харин аймшгийн төрхтэй, айхавтар айдас хүйдэс дагуулсан гай гамшиг байсан бололтой. Илбэ домын сэтгэлгээнээс тэгж харагддаг. Тийм ч учраас, эртний хүн айж ичсэнээсээ болж, татран тусан албинтаж солиордог, улмаар, үхдэг байж. Ухамсар тийнхүү ухамсаргүйн орноос тасран салж, хоёрдож байсны үр дагаврууд нь балар цагийн хүнийг туйлын “хүнд байдалд” оруулж, “үйлийг нь үзэн” санаашруулан зовоож шаналгасан нь гарцаагүй. Тэгэхээр, түүний гадаад ертөнцөд төдийгүй, өөрийнхөө дотоод ертөнц рүү дасан зохицох үйл явц амаргүй, иррациональ ба рациональ талбарын “ширүүн тэмцэл” дунд өрнөжээ...

 Дэлгэрэнгүй»